2420 Wilson Blvd (Lower Level)

Arlington, VA  22201

"Сакура Мандал" компани нь 2005 онд Washington DC хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд Америкд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа  ачаа илгээмж (агаарын болон далайн ачаа) тээвэрлэлтийн үйлчилгээ, мөнгөн гуйвуулга үйлчилгээг голчлон эрхэлдэг. Виржина мужийн Арлингтон хотноо үйл ажиллагаа, үйлчилгээгээ явуулдаг манай компани, өөрийн хэрэглэгчиддээ найдвартай, баталгаат үйлчилгээг товлосон цаг хугацаандаа хүргэхээр хичээн ажилладаг юм.

 

Америкийн Нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан 2010 оноос эхлэн "Сакура" төвөө нээн, үнэгүй интэрнэт үйлчилгээ, шуудангийн хайрцаг хүлээн авах, бүжгийн хичээл, гоо сайхны худалдаа болон бусад үйлчилгээг хүргэдэг. Мөн өөрийн "Сакура Караоке"-доо баярт үйл явдал, чөлөөт амралт цагаа хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулан тав тухтай, тохилог орчин, олон дууны сонголттойгоор үйлчилсээр байна.

"Cакура Мандал, LLC" нь Америкаас хэрэглэгчдийн хүссэн бараа болон автомашины захиалга байнга авч, найдвартай шуурхай хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна Монголоос Америкийн бүх муж хотуудад агаарийн илгээмжийг тогтмол хүргэн тээвэрлэж байна. Манай агаарын илгээмж Америкаас Монголд бизнесийн 5-7 хоногт тогтмол найдвартай хүргэгддэг болно. Манай компани Америкд байгаа Монголчуудынхаа урлаг соёл, спортын олон үйл ажилагаанд идэвхтэй дэмжин ивээн тэтгэн оролцдог ба буяны, сайн санааны үйлсэд байнга оролцон, дэмжлэг хандиваа нэмэгдүүлэн ажиллахыг зорьж байна.